Waterjet технологийн үйлчилгээ

About Shape Shape Shape

Waterjet технологийн үйлчилгээ

Waterjet технологоор хэт өндөр  даралтат ус болон  зүлгэх элсний холимогоор  маш хатуу болон эмзэг материалыг хүссэн хэмжээ, хэлбэрээрээ зүсэх, нүхлэх, огтлох боломжтой.

Дэлхий дахинд хамгийн өндөр  нарийвчлал, нарийн ур хийц шаардлагатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлд хэрэглэгддэг энэ технологийг Монгол улсад анх удаа үндэсний үйлдвэрлэгч  “Байгалийн чулуун хийц” ХХК оруулж ирлээ.

Энэхүү шинэ технологийг өргөнөөр ашиглан бүтээгдэхүүн, үйлчилгээний  нэр төрөл, чанар, далайцыг нэмэгдүүлэх өргөн боломж нээгдлээ.

Давуу тал:

  • 210 – 620 МПа даралттай /тийрэлтэт/ зүлгэх элс бүхий усаар  /дунджаар 760 м/c хурдтай / гадаргууг зүсдэг.
  • Дулаан мэдрэмтгий, эмзэг эсвэл маш хатуу материалыг зүсч огтлоход ашигладаг.
  • Зүсэлтийн өргөн 0,18-1,3мм байдаг тул ямар ч зургийн программын нарийвчлалыг хангаж чаддаг.
  • Ажлын хэсгийн гадаргуу, ирмэгт дулааны гэмтэл үүсгэдэггүй, материалын бүтцэд нөлөөгүй.
  • Ихэнх зүсэлт хийсэн гадаргуу дахь хортон 1 градусаас хэтэрдэггүй.

Гадаад оронд өндөр үнэ өртөгтэй хийлгэдэг байсан олон детал, хийцүүдийг эх орондоо үйлдвэрлэх боломжтой боллоо. Жишээлбэл барилгын интерьер, экстрьерт энэхүү технологийг ашигласнаар  дизайны илүү өргөн боломж, хийцүүдийг ашиглах боломжтой.