Waterjet технологоор хэт өндөр даралтат ус болон зүлгэх элсний холимогоор маш хатуу болон эмзэг материалыг хүссэн хэмжээ, хэлбэрээрээ зүсэх, нүхлэх, огтлох боломжтой.
Дэлхий дахинд хамгийн өндөр нарийвчлал, нарийн ур хийц шаардлагатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлд хэрэглэгддэг энэ технологийг Монгол улсад анх удаа үндэсний үйлдвэрлэгч “Байгалийн чулуун хийц” ХХК оруулж ирлээ.
Энэхүү шинэ технологийг өргөнөөр ашиглан бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрөл, чанар, далайцыг нэмэгдүүлэх өргөн боломж нээгдлээ.
Давуу тал:
Гадаад оронд өндөр үнэ өртөгтэй хийлгэдэг байсан олон детал, хийцүүдийг эх орондоо үйлдвэрлэх боломжтой боллоо. Жишээлбэл барилгын интерьер, экстрьерт энэхүү технологийг ашигласнаар дизайны илүү өргөн боломж, хийцүүдийг ашиглах боломжтой.