Бидний тухай

About Shape Shape Shape

Бидний тухай

 

ТАНИЛЦУУЛГА

“Байгалийн Чулуун Хийц” ХХК нь 2012 онд үүсч байгуулагдан, байгалийн чулуун хийцийн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ба бид 12 жилийн турш үйл ажиллагааныхаа цар хүрээгээ улам тэлэн “Golden Home” тавилгын үйлдвэр, Төмөр хийцийн үйлдвэр, Будгийн цех, бэлэн бүтээгдэхүүний “Selva” брэндийг хөгжүүлэн үндэсний шилдэг үйлдвэрлэгч болох зорилготойгоор ажиллаж байна. 2012 оноос эх орондоо Aмерик стандарт, Европ технологийн дагуу үйлдвэрлэлээ эхлүүлэн Дэлхийн жишигт нийцсэн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг бүрэн эзэмшсэн 40 гаруй мэдлэг, туршлагатай, дадлагажсан, чадварлаг боловсон хүчнийг бүрдүүлсэн ҮНДЭСНИЙ ХҮЧИРХЭГ ҮЙЛДВЭРЛЭГЧ юм.

Мөн бидний “Golden Home” тавилгын үйлдвэр нь захиалгат тавилга худалдааны чиглэлээр 2005 оноос эхлэн 19 дахь жилдээ амжилттай ажиллаж, тавилга үйлдвэрлэлийн салбартаа шинэлэг бүхнийг анхлан нэвтрүүлэгч тавилгын өнгө загвар, хийц, чанараар тэргүүлэгч үндэсний жишиг үйлдвэр болон өргөжсөн.

Бид олон улсын стандартыг ЧУЛУУ болон ТАВИЛГЫН ҮЙЛДВЭРЛЭЛДЭЭ нэвтрүүлэн Герман, Австри, БНХАУ-ын тэргүүлэгч үйлдвэрүүдийн дэвшилтэт техник, тоног төхөөрөмж ашиглан олон жилийн эдэлгээ даах чанартай, хэрэглэгч нэг бүрийн хэрэгцээнд тулгуурласан зөв төлөвлөлт, гоёмсог загвартай чулуун болон модон бүтээгдэхүүнийг захиалгаар үйлдвэрлэдэг.

 

Бүтээгдэхүүн үйлчилгээний төрөл:

  1. Чулуун бүтээгдэхүүн /гал тогоо болон угаалтуурын тавцан хана, бүх төрлийн гоёлын болон энгийн  хана,  шал, тек, ширээ, лифтнхий хүрээ гэх мэт
  2. Бүх төрлийн тавилга /гал тогоо, шкаф, ширээ, тумбо гэх мэт/
  3. Төмөр хийц /бүх төрлийн тавилгын хөл, хашаа, хайс, эвхэгддэг аваарын шат, бүх төрлийн төмрийн нугалаа, лазер зүсэлт, гэх мэт/
  4. Төмрийн будаг /гадна болон дотор хэрэглээний будгийн үйлчилгээ/

 


АЛСЫН ХАРАА

Ур чадвар, туршлагаар импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.


ЭРХЭМ ЗОРИЛГО

Хамт олноо хөгжүүлж, хэрэглэгчдэд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Монгол улсын хөгжилд хувь нэмэр оруулах, хариуцлагатай компани байна.


ҮНЭТ ЗҮЙЛС

  1. Чадварлаг туршлагатай ажилтан
  2. Аюулгүй ажиллагаа
  3. Харилцагч, хэрэглэгч
  4. Дэвшилтэт технологи
  5. Чанартай, шинэлэг бүтээгдэхүүн
  6. Байгальд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх