Хүний нөөц

About Shape Shape Shape

Хүний нөөц

“Байгалийн Чулуун Хийц” ХХК нь 2012 онд үүсч байгуулагдан, байгалийн чулуун хийцийн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ба бид 12 жилийн турш үйл ажиллагааныхаа цар хүрээгээ улам тэлэн “Golden Home” тавилгын үйлдвэр, Төмөр хийцийн үйлдвэр, Будгийн цех, бэлэн бүтээгдэхүүний “Selva” брэндийг хөгжүүлэн үндэсний шилдэг үйлдвэрлэгч болох зорилготойгоор ажиллаж байна. 2012 оноос эх орондоо Aмерик стандарт, Европ технологийн дагуу үйлдвэрлэлээ эхлүүлэн Дэлхийн жишигт нийцсэн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг бүрэн эзэмшсэн 40 гаруй мэдлэг, туршлагатай, дадлагажсан, чадварлаг боловсон хүчнийг бүрдүүлсэн ҮНДЭСНИЙ ХҮЧИРХЭГ ҮЙЛДВЭРЛЭГЧ юм.

Мөн бидний “Golden Home” тавилгын үйлдвэр нь захиалгат тавилга худалдааны чиглэлээр 2005 оноос эхлэн 19 дахь жилдээ амжилттай ажиллаж, тавилга үйлдвэрлэлийн салбартаа шинэлэг бүхнийг анхлан нэвтрүүлэгч тавилгын өнгө загвар, хийц, чанараар тэргүүлэгч үндэсний жишиг үйлдвэр болон өргөжсөн.

Бид олон улсын стандартыг ЧУЛУУ болон ТАВИЛГЫН ҮЙЛДВЭРЛЭЛДЭЭ нэвтрүүлэн Герман, Австри, БНХАУ-ын тэргүүлэгч үйлдвэрүүдийн дэвшилтэт техник, тоног төхөөрөмж ашиглан олон жилийн эдэлгээ даах чанартай, хэрэглэгч нэг бүрийн хэрэгцээнд тулгуурласан зөв төлөвлөлт, гоёмсог загвартай чулуун болон модон бүтээгдэхүүнийг захиалгаар үйлдвэрлэдэг.

Та манайд ажилласнаар:

  • Ажилтнуудын нийгэм, хөгжлийн баталгааг хангах олон төрлийн дэмжлэг, туслалцаанд бүрэн хамрагдана.
  • Бүтээлч, найрсаг хамт олны багийн гишүүн болж эрхэлж байгаа ажил, мэргэжилдээ өсөн дэвжиж, ажлын байрандаа болон үйлдвэрлэлийн бүхий л шат дамжлагуудад дадлага туршлага олж авч хөрвөх чадвар тань өсөн нэмэгдэнэ.
  • Ажил, хөдөлмөрөө бодитоор үнэлүүлсэн цалин хөлс, илүү цагийн нэмэгдэл, ажилласан хугацааны болон борлуулалтын урамшуулал зэргээр өөрийн орлогоо нэмэгдүүлнэ.
  • Ажилчдын унаа, сайн тогоочийн шим тэжээлтэй, амт чанартай 1,2-р хоолны үйлчилгээг байнга авна.
  • Ажилчдын мэргэжлийн болон хувийн ур чадварт компанийн зүгээс анхааран ажиллаж сургалтад тогтмол хамруулна.

Та манайд ажилд ороход дараах материалуудыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Цээж зураг -1 хувь
  • Оршин суугаа хаягийн лавлагаа
  • Мэргэжлийн үнэмлэх, дипломын хуулбар.


СV хүлээн авах
СV хүлээн авах: info@stone.mn

Оффис ажилтаны анкет: Анкет татах
Үйлдвэрийн ажилтаны анкет: Анкет татах